Эхэндээ ч сүнстэй гэдгийг мэдээгүй байна. Уг сүнстэй байшингуудын эзэн нь "Таван богд” группын Ерөнхийлөгч Баатарсайханы дүү Отгонбаатар болон түүний гэр бүлийн найзууд бөгөөдойрын хэдэн жил зуслангийнхаа байшиндаа амьдраагүй гэнэ.

 Энэ явдлыг жүжигчин О.Энхтуулаас эхлээд зураг авалтын багийнхан бараг бүгдээрээ мэдсэн ч Одгэрэл, Пүрэвсүрэн хоёр л мэдээгүй байсаар зураг авалтаа дуусгасан байна. Мэдээж зураг авалтын багийнхан яагаад сүнстэй болсоныг судалжээ.

Хэдэн жилийн өмнө уг байшинг барих гэж Архангай аймгаас ирсэн барилгачид ажиллажээ. Тус барилгачдын тогоочоор нэг эмэгтэй охинтойгоо ажиллаж байсан бөгөөд удалгүй барилгын манаач нэгэн хэлгүй өвгөнтэй гэр болсон байна.
Тэд нэг хүүхэдтэй болж, дараа жил нь гэр бүлээрээ Архангай аймаг зорихдоо том охиноо үлдээгээд явжээ. Ингээд хэсэг хугацааны дараа эргэн ирэхэд тус байшинд охиныг хүчиндэж амь насыг нь хороосон байсныг олсон гэнэ. Төд удалгүй тус гэр бүлийнхэн ч гэсэн нэг нэгээрээ цаг бусаар хорвоог орхисон байна.
Түүнээс хойш эдгээр байшингуудад орой болгон хүүхэд орилж, гэр бүлийн гишүүдийн сүнс нь ийнхүү тэнүүлчилдэг болжээ.

Categories:

Leave a Reply